Миний Дорнод дахь илгээлт** My mission trip to Dornod

Hello! Би саяхан Дорнод аймагт 4 өдрийн илгээлтэнд явсан юм л даа. Тэгээд надад яг юу тохиолдсон, би юу сурч мэдэж авснаа бүр бичмээр санагдаад болдгүй ээ.
Яг үнэндээ Дорнод бол миний хамгийн хол (600km) буюу 12 цаг явж үзсэн аймаг байсан.
УБ-аас гараад арын суудал нь аймар давчуухан нэг машинд (би машины нэрийг нь сайн мэдэдгүй ээ) суугаад 12 цаг явсан чинь сүүлдээ бүр хөшчихсөн шүү хха. Гэхдээ замдаа уйдахгүйгээр багийнхантайгаа амьдрал яриад л явсан даа.
Миний илгээлтийн зорилго нь Дорнод дахь оюутнуудад сайн мэдээ (Есүс Христийн тухай) тараах, бас нэг цуглаанд очиж үйлчлэх байсан.
Тэгээд эхний өдөр нь бид гараад сургуулиадаар явахаар төлөвлөвөө. За гараад л нэг коллежид явж орлоо хха. Пүн хийгээд л баахан хүмүүс байж байдгийн. Би төсөөлөхдөө хүн цөөтэй байх байхдаа гэж бодож байсан. Тэгээд л гоё санагдаад оюутнуудтай яриа өрнүүлж, сайн мэдээгээ ярьж эхлэсэн. Тэр зураг дээрх хоёр охин бол минйи хамгийн анхны ярьсан оюутнууд кк.

Багачуудтай цуглаан хийнэ гэдэг бол жинкэнэ авъяас шаарддаг ажил гэдгийг эндээс сайн ойлгож авсан даа. Цэцэрлэг болон бага ангийн багш нарыг бүр хүндэлмээр санагдсан шүү. Миний тоглуулах ээлж ирээд шууд толгой мөр өвдөг гээл өөрийнхөө тоглоомыг зохиочихсон хха. (Үсээ хоёр өдөр угаагаагүй байсаан :P)

Цуглаан руу явах замд багийн ахлагч маань надаас нэг асуулт асууваа. "Мөнхгэрлээ, миний дүү чи ер нь юугаар явах бодолтой байна" гээд. Сайн мэдэхгүй байна өө, надад гэхдээ ийм ийм санаа байна гэж би хариулсан. "Хүн холын алсын хараа, зорилгогүй байвал утгагүй штээ, чи өөртөө том юм зориод, тэгээд тэрийгээ биелүүлэхийн тулд бас амьдар" гэж ахлагч маань хэлсэн. Би олон удаа энэ үгийг лекц, интернетээс уншиж сонсож байсан ч, тэр үед нэээрээ юу билээ гээд л бодож эхэлсэн шүү. Миний хувьд гадаадад суралцахаар өргөдөлөө явуулах нь маш том зорилго минь байсан, харин үүндээ хүрчихсэн болохоор одоо надад дахиад нэг бүр галзуу, хүрэшгүй зорилго хэрэгтэй байгааг ухаарсан.
Бас би 10-р ангиас эхлээд л өөртөө итгэх итгэл минь бага болж байсан болохоор ярьсан юмаа үгүйсгэх тохиолдол их байдаг байсан. "Чи ярьсан юмаа үнэ цэнэтэй гэж бодоод итгэлтэйгээр ярихгүй бол яаж хүн чиний яриаг үнэ цэнэтэй гэж бодхов дээ" гэж ах хэлсэн шүү бас. Дахиад л юу билээ гэж бодож эхэлсэн.
Ингээд харахнээ аялалаасаа ойлгож авсан хамгийн гол зүйл минь өөрийгөө таньж мэдэх эрэлд гарах ёстойгоо ухаарсан явдал байлаа. Би яг хэн бэ, би гуниглахаараа эсвэл баярлахаараа юу хийдэг вэ, юу намайг эмзэглүүлдэг вэ, би юунд баярладаг вэ, би ер юу хийх дуртай вэ гэх мэтчилэн янз бүрийн асуултуудын хариултыг өөрөөсөө гаргаж авах хэрэгтэйгээ ойлгосон.
(Биднийг буцахад цас будраад дулаахан байсан бас автобус бааз руу явах замд яг л кинон дээр гардаг шиг эртний гоё2 гудам, мухлагууд байсан кк).
Хэрэв чи/та үүнийг уншиж байвал өөртөө мааш том, бүтэшгүй зорилго тавиарай. Өөрийгөө хайх эрэлд гараарай. Би лав олохоор явлаа.
- Thanks for reading until the end.
"Your self-worth is determined by you. You don't have to depend on someone telling who you are."
-Beyonce
Comments
Post a Comment