Бид бүтээлч байхаар бүтээгдсэн
![]() |
| "We can be creative" |
Google-ээс насанд хүрэгчдэд өнгөөр ялган будах нь ямар ашиг тустайг хайж үзэж байсан уу?. Стрессыг бууруулж, уйтгар гунигаа мартан, тархиний үйл ажиллагааг дэмжиж, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг гэх мэт үй олон төрлийн хариулт гарч ирдэг юм байна лээ.
Бүтээлч байдал бол яах аргагүй хүн төрөлхтөний нэг хэсэг буюу бидэнд маш тустай зүйл юм.
Бүтээлч байдал маш болон төрлөөр илэрдэг: хоол хийх, зураг дарах, зохиол бичих, бүтээн байгуулах, чимэглэх гэх мэт.
Тэгвэл Бурхан сүнслэг бүтээлч байдлын талаар тодорхойлолсон нь өөрийн ариун асрыг бариулахдаа сонгож байсан Безалелд дүрслэгджээ. Учир нь Безалел сүнс дотор бүх төрлийн ур чадвар, мэргэн ухаан, ойлголтоор дүүрэн байсан юм. (Библийн Гэтлэл 31 дээр байдаг.)
Библи дээр өөр нэгэн түүх байдаг, Энэ бол өөрийн оёх ур чадвараа ашиглан чуулганыхаа бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслаж байсан итгэгч эмэгтэй Табита юм. (Библийн Үйлс 9:36-43 дээр байдаг)
Бид бүтээгчийнхээ дүр төрхийн дагуу бүтээгдсэн учир бидний генд бүтээлч байдал зайлшгүй байх учиртай.
Их ч бай, бага ч бай Бурханы төлөө ямар нэгэн бүтээлч зүйл хийж үзээрэй. Би ч бас хичээж л байна :D

Comments
Post a Comment