Англи хэл яаж сурах вэ?!!



Зураг сайн зурдаг хүн л архитектур болдог гэдэг шиг хэлний авъяастай хүн л хэл сайн сурдаг гэж эндүүрдэг байсан үе надад бий кк. Гэхдээ хэл гэдэг чинь авъяасаар нь биш хичээл зүтгэлээр олддог зүйл болохыг саяхан ойлгосон. Хичээл зүтгэл+Хүсэл эрмэлзэл байхад л хангалттай.
Би тийм ч мундаг хэлтэй биш л дээ гэхдээ өөрийнхөө санал болгох хэл сурах 10 tips буюу аргыг бичихээр шийдлээ.
My 10 tips to learn a language
  1. Give yourself only one chance!
Үг бол хэлийн суурь тул үгийн сангаас эхлэх хэрэгтэй. Үг цээжилж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ тухайн үгээ ямар үед хэрэглэх үү, бас яг ямар утга илэрхийлдэг талаар суралцах нь чухал. Миний санал болгох арга бол ном уншиж эхлээд тэндээсээ мэдэхгүй үгээ #Highlight хийж байгаад толь бичгээс нэг л удаа өөртөө харах боломжийг олгох юм. Хэзээ ч нэгээс илүү удаа толь эргүүлэх боломжийг өөртөө битгий олгоорой. Тэгээд Highlight хийсэн хэсгээ олон удаа эхнээс эхэлж унш. Тэр үг яг энэ хэсэгт ямар утгаар орж байна гэдгийг ажиглаж, энэ хэсэг юуны тухай өгүүлж байна гэдгийг ойлгодог болсон үедээ үргэлжлүүлэн уншаарай.

2.    Сурах гэж буй хэлээ амьдралынхаа нэг хэсэг болго.
7 хоногийн 2 өдөр нь хэлээ давтая гэж бодвол хэзээ ч хэлийг хурдан бас сайн суралцаж чадахгүй. Өдөр бүр хичээлдээ явж, хоол иддэг шигээ хэл сурах цагийг ч гэсэн заавал ч үгүй гаргах хэрэгтэй.
3.    Өөрөө өөртэйгээ ярих.



Сонин сонсогдож байгаа ч их үр дүнтэй шүү. Гэртээ ганцаараа байхдаа, гудамжинд алхахдаа, ер нь боломж л олдвол өөр өөртэйгээ хэлээрээ ярихыг хичээх хэрэгтэй. Влог хөтлөж байна гэж бодоод яриж байгаа бичлэгээ ч хийж болно кк.
4.    Ном чангаар унших.



Өөрийгөө яг радио, телеивизэд ярилцлага өгж байгаа эсвэл мэдээ хөтөлж байгаа мэтээр төсөөлж тухайн ном сэтгүүлээ чангаар уншаарай. Уншиж байгаагаа бичээд дараа нь тэрийгээ сонсоод л байх хэрэгтэй.
5.    Бүтээлч бас дэгжин сурах.
Юм сурахад дэвтэр хамгийн чухал байдаг. Цэвэр цэгчтэй байх тусмаа дараа нь уншаад ойлгохоос гадна нил урам авдаг шүү дээ. Нэмээд дээрээс нь нээх гоё чимэглээд тодруулаад өгвөл байнга дэвтрээ нээгээд суугаад баймаар байдаг. Зарим гоё чимэглэх санаанууд: доор байгаа янз бүрийн дүрснүүдийг дэвтэр дээрээ буулгах, өнгө өнгийн нарийн гоёлын скочууд, хавчуургууд нааж үзэх, дэгжин фонтоор гарчигуудаа бичиж сурах гэх мэт.





6.     TedEd”-ийн бичлэгүүдийг үзэх.



 TedTalk-оос ялгаатай нь энэ нь амьдралын бүх салбарын ойлголтуудыг анимешион хэлбэрээр тайлбарладаг болхоор үзэхэд маааш сонирхолтой.
7.     Тэмдэглэл болгоноо анли хэл дээр бичих.



Хэрэв өдрийн тэмдэглэл бичдэг бол тэрийгээ заавал англи хэл дээр бичихийг эрмэлзээрэй. Бас төлөвлөгөө болон бусад бүх ойр зуурын юмнуудаа ч гэсэн.
Жишээ нь: Clean home, Bible study and Go to grocery гэх мэт.
8.    Бүгдийг Google-д.



                                                                                     Хэрэв гэрийн даалгавраа хийх гэсэн мэдэхгүй юм гараад ирвэл Google-д тэгээд заавал англи хэл дээр нь уншиж ойлгож авахыг хичээгээрэй. Ер нь ямар ч үед аливаа зүйлийг олж мэдэхийг хүсвэл Google-д. Ps: өшөө олон фонт бас гоё зураглалуудыг сурмаар байвал гүүглэдээрэй ;).
9.     Бусдад заах.
Заах тусмаа нүдэлж байдаг болхоор зав гарвал заахыг оролдоорой. Ихэнхи хүмүүс мундаг сайн болж байж заах хэрэгтэй гэж бодоод байдаг. Өнөөдөр би нэг дүрэм юм уу өгүүлбэр сурсан бол тэрийгээ ч бусдад зааж өгөх хэрэгтэй. Өгөх нь авахаасаа илүү гэж гоё үг байдаг даа кк.
10.  Хүсэл эрмэлзэлтэй байх хамгийн чухал нь.
Яагаад заавал хэл сурах шаардлагатай байгаагаа тодорхой мэдэж байх хэрэгтэй. Маш олон хүмүүс гадаадад сурах, ажилд орохын тулд англи хэл чухал гэдгийг мэддэг ч яг сурах хүсэл эрмэлзэл нь бага байдаг. Тэгвэл суралцаж байх үедээ байнга санах хэрэгтэй-үүнийг сурснаар би шалгалтаа өгнө, сургуульдаа өргөдлөө явуулна, Youtube-ээр гоо сайхны арчилгааны тухай ойлгодог болчихно, дуртай ном, киногоо цаг алдалгүй үзчихнэ гэдэг ч юм уу. Үзэн ядан байж сурах биш өөрт ашигтай талаас нь харж мэрийх хэрэгтэй.

“Learning is not attained by chance, it must be sought for with ardor and diligence"
        -Abigail Adams

Comments

Англи хэл яаж сурах вэ?!