Skip to main content

Миний Библи унших 5 шалтгаан


Hello! I am so so excited to be back with another interesting article on my blog. I have been super busy throughout this week and didn’t have any idea about what to write. 

I am Christian, so I always read the Bible. But in the last few days, I forgot to read it and felt so guilty for that.
And this is where I found my idea: Why read the Bible? Why wake up 15 minutes earlier each day to read it? After all, sleeping is better than reading, right?

Want to know the answer? 

Please Read Until The End Because It Is Too Important!  😇

Библийн тухай:
Bible нь дэлхий даяар 5 гаруй тэрбум хувилбартай, он цагийн хамгийн нөлөө бүхий мөн дэлхийн №1 бестселлер ном юм. Хха би арай сүртэй хэлцэн үү? 😆 Гэхдээ энэ үнэн шүү. Википедиа ингэж тодорхойлсон байна лээ.

Дэлхийн олон алдартай удирдагч, зохиолч, эрдэмтэд Библийн ишлэлүүдийг иш татан ярьж, бас Библи дээр тулгуурлан ажлаа хийдэг байсан. 

So here are the five reasons why you should read the bible (whether you are Christian or non-christian)!
  📖 Библи унших 5 шалтгаан 📚
1. Библийг уншсанаар Бурханыг илүү таньж мэдэж болно. Библи бол Бурханы үг тул Үгээр нь Түүнийг хэн бэ гэдгийг таньж мэдэх болно гэсэн үг.
Тэр яг хаана байдаг бол, юу хийдэг бол, ямар дүр төрхтэй бол, надтай ямар хамааралтай вэ, Тэр яагаад надад хэрэгтэй вэ, Есүс гэж хэн бэ гэх мэтчилэн асуултуудад Библи хариулж өгдөг.
2. Библийг уншсанаар амьдрал дахь дараагийн алхамаа олж харан, хөл алдахгүй алхахад минь тусалдаг. 
“Таны үг миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл. Дуулал 119:105
3. Библийг уншсанаар буруу зүйл (гэм нүгэл)-ээ ухаарч үүнийг хийхээс татгалзаж эхэлдэг.
“Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Үгийг тань зүрхэндээ би хадгалав. Дуулал 119:11

“Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. Еврей 4:12 
4. Библийг уншсанаар тайвшрал, амар тайван, баяр хөөр, найдвар, хайр, урам зоригийг мэдэрдэг 💖. 
       “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Иеремиа 29:11
  “Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв. Иошуа 1:8-9
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Иохан 3:16
 5.  Миний дотор бас өөр нэгэн “би" байдаг. Нүдэнд харагддаггүй доторх сүнс маань ч бас над шиг цай ууж, хоол идэх хэрэгтэй. Тэр хоол нь Библийн үг юм.
Хэрэв доторх сүнс минь хоолоо идэхгүй яваад байвал ядарч сульдаж, гунддаг. Тиймээс эрүүл сүнстэй байхын тулд Библиэ уншиж түүнийг хооллох хэрэгтэй.
  • Ps: Би байнга Библиэ уншдаг мундаг хүн биш ээ, харин ч уншихгүй завгүй явж байхад Бурхан надад Библиэ уншихын үнэ цэнийг ухааруулж өгсөн. Тэгээд л хуваалцмаар санагдлаа кк. Манайхаан бууж өгөхгүй Библиэ уншицгаая! Бас чи итгэгч биш ч байсан хамаагүй ээ, уншиж нэг үзээрэй гэж уриалая кк.
Denzel Washington
PUT GOD FIRST

Comments

Post a Comment

Англи хэл яаж сурах вэ?!