Gap Year гэж юу вэ?
Би яагаад GAP авсан бэ?
Gap Year гэж юу вэ?

Gap Year гэдэг нь дунд сургуулийн дараах, их сургуулийн өмнөх завсар жил буюу жилийн чөлөө юм. Дэлхий даяар gap year авах сурагчдын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа.
Ялангуяа манай улсад жил бүр ихэсэж байгаа учир блогтоо энэ нь яг юу вэ бас бидэнд ямар давуу талтай талаар товч бичих хэрэгтэй юм шиг санагдлаа. Хүмүүс надаас ирээд, “Чи хаана сурдаг вэ?” гэхэд нь би “GAP” гээд хэлчихэнгүүт намайг тийм нэртэй сургуульд явдаг гээд ойлгочихдог :p.
Gap Year-ийн ач холбогдол
Монголд эцэг эх нар болон ахмадууд маань жилийн чөлөө авяа гэхэд тэр болгон дуртай байгаад байдаггүй шүү дээ. Чи хугацаа алдана, шал дэмий цагийн гарз гээд л. Яг үнэндээ гадны орны хүүхдүүд тэр тусмаа Америк сурагчид энэ жилийгээ тэр чигт нь зүгээр л адал явдал бас аялал гэж хүлээж авдаг. Энэ жилээрээ тэд ажиллаж үздэг, аялж өөр олны соёлтой танилцдаг, сайн дурын ажил хийдэг, бизнес эсвэл төсөл хийж үздэг, дадлага хийж үздэг, хэл сурдаг. Gap Year нь академик болон хувь хүний хөгжилд маш их ач холбогдолтой гэдгийг олон судалгаанууд батлан харуулсан байдаг. Цаашлаад их сургуульдаа ороход нь сурагчдын сэтгэл зүй маш сайн бэлтгэгдсэн байдаг ба тэд хамгийн гол нь багийн ажиллагаа, салбарын туршлага мөн өөрсдийгөө хэн бэ, юуг сайн хийж чаддаг вэ гэдгээ маш сайн мэддэг болсон байх тул өндөр гүйцэтгэлтэй амжилттай суралцаж чаддаг.
Би яагаад Gap Year авсан бэ?
Надад саяхан 12-р ангиа төгсөх гээд ЭЕШ-ийн давтлаганууддаа дарагдаж сууж байхад толгойд нэг бодол ирсэн. Ер нь би яах гэж энэ нийгмийн олон онолыг цээжлэх хэрэгтэй юм, би математикаа давтаад давтаад яг ямар мэргэжлийг горилоод ингээд сууж байгаа юм бол гэх. Гол нь эд бүгд намайг яг happy болгож чадаж байна уу гэдэг. Ангийхан маань бүгд мэргэжлээ олчихсон, тэрнийхээ дагуу мэрийж шалгалтандаа бэлдэж байхыг нь хараад би дотроо нууцхан атаархдаг байлаа. Гэхдээ эргэн тойронд минь төгсөөд мэргэжлээрээ яг ажлаад явж байгаа хүмүүс ховор байсан учраас хормын дотор бусдын үгээр ч юмуу, найзуудыгаа дагаад намирах нь надад зөв санагдаагүй. Би өөрийгөө таньж мэдэх хэрэг гарсан гэсэн үг. Тэгээд л GAP YEAR-ийн талаар судлаж, шийдвэрээ гаргачихсан. Бурхан ч намайг авахыг зөвшөөрсөн учраас надад энэ зам маш сэтгэл ханамжтай, амар тайван бас догдолмоор санагдаж байгаа :D. Энэ жилдээ юу хийж байгаагаа дараа дараагийн постондоо бичнээ :D.
Хэрэв дараа Gap авсан хүүхэдтэй тааралдвал сайн урамшуулж өгөөрэй гэж хүсье
учир нь тэд маш их зориг гаргаж байгаа.
Гэхдээ Gap Year авахийн өмнө анхаарч сайн бодож үзэх хэдэн зүйл байдаг.
- · Сайтар төлөвлөх. Хаана? Яаж? Хэр хугацаанд? Юу хийх вэ? (хэрвээ тодорхой байхгүй бол энэ жил чинь жинхнээсээ цагийн гарз болж болно.)
- · Юу ч байсан зориглож оролдож хийж үзэх хүсэл эрмэлзэлтэй байх. (хэрвээ чи алдахаас айдаг бол gap year авах нь зохихгүй. Харин зоригловол энэ жилд чи алдаанаасаа ухаарч суралцах боломж олдоно.)
- · Өөрөө чин сэтгэлээсээ дуртай байх. (Үнэхээр өөрийгөө нээж илрүүлэх, олох хүсэлтэй байх хэрэгтэй учир нь зарим хүмүүс зүгээр л олныг дагаж Gap Year аваад байдаг.)
Comments
Post a Comment